СУУРЬ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН СУДАЛГААТ ХИЧЭЭЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЖ, БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА.

IMG_8803.JPG
IMG_8807.JPG
IMG_8810.JPG

 

СУУРЬ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН                                 
СУДАЛГААТ ХИЧЭЭЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЖ,                                                                                   
БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАХ АЖЛЫН УДИРДАМЖ

 

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СЭДЭВ:  ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭ ЖИЛ 2016 АЯН


ЗОРИЛГО: Судалгаат хичээл, хэлэлцүүлгийг тогтмол явуулснаар багшаар дамжуулан СБСЦХ-ийн зорилго, зорилтод нийцсэн хүүхэд суралцагч нэг бүрийн мэдлэг чадвар ахиц амжилтыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн сургалтын арга технологи, тэргүүн туршлагыг сургуульдаа бий болгон бусдад түгээн дэлгэрүүлэх сайжруулан хөгжүүлэх.

ХАМРАХ ХҮРЭЭ: 75 дугаар сургуулийн багш нар

ХУГАЦАА: 2015.11.16-12.25

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сургалтын шинэчилсэн төлөвлөгөөний дагуу хичээл судлагдахууны 10 багцын хүрээнд долоо хоногт хуваарийн дагуу хоёр судлагдахууны судалгаат хичээл заалган хэлэлцүүлэг хийлгэх, бүтээлийн үзэсгэлэн гаргах.

1.      Судалгаат хичээл: Хуваарийн дагуу тухайн хичээл судлагдахууны 3 багш 2-р ээлжийн 1, 2, 3-р цаг дээр дараалан хичээл заах бөгөөд 16:00 цагаас сургалтын менежерийн өрөөнд хичээл заасан болон хичээлд суусан ажиглагч багш нарын хэлэлцүүлэг хийх.

2.      Судалгаат хичээл, хэлэлцүүлэгт: Судалгаат хичээл болон хэлэлцүүлэгт тухайн мэргэжлийн багш нараас гадна бага ангийн болон анхны жилдээ ажиллаж байгаа шинэ, залуу багш нараас  оролцох.

3.      Бүтээлийн үзэсгэлэн: Тухайн долоо хоногтоо судалгаат хичээл, хэлэлцүүлэгт хуваарилагдсан судлагдахууны нийт багш нарын СБСЦХ /Суурь Боловсролын Сургалтын Цөм Хөтөлбөр/-ийн хүрээнд 2015.09.01 өдрөөс хойш хийж ирсэн бүтээлийн үзэсгэлэнг баасан гараг бүрийн 14:00 цагт сургуулийн нэг давхрын үүдний хэсэгт дэлгэн танилцуулах.

Жич: Багш өөрөө хийсэн болон суралцагчдаар хийлгэсэн бүх төрлийн бүтээл, хичээл сургалтын үйл ажиллагааг дэмжсэн хэрэглэгдэхүүн, тараах материал, танилцуулаг, зурагт хуудас, хөтөлбөр төлөвлөгөө, гэх мэт.

4.      Үнэлгээ: Тухайн судлагдахууны багш нарын судалгаат хичээлийн бэлтгэл, чанар, хэлэлцүүлгийн үр дүн, бүтээлийн үзэсгэлэнг харьцуулан судлагдахууны мэргэжлийн багш нарыг багаар нь үнэлэх.

удирдамжын дагуу багш нар судалгаат хичээл зааж, хичээлийн хэлэлцүүлэг хийж бүтээлийн үзэсгэлэн гаргалаа. 


 

 

 

 

 Утас

Гар утас : 11341071, 98655248
Email : Facebook хаяг: ХУД 75-р сургууль

 Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, ХУД, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, То вангийн гудамж
Хан-уул дүүргийн Л.Энэбишийн нэрэмжит 75-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC