НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН Л.ЭНЭБИШИЙН НЭРЭМЖИТ 75-Р ДУНД СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

Батлав.  Хамт олны 2013 оны 11 дүгээр сарын 14-ний

 өдрийн хурлаар хэлэлцүүлж, Захирлын 2013  оны

11 дүгээр сарын  25 -ны өдрийн А\10 тоот тушаалаар

 

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН Л.ЭНЭБИШИЙН НЭРЭМЖИТ 75-Р ДУНД

СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

      1.1 “75-р дунд сургууль” ( цаашид ажил олгогч гэх)-ийн хөдөлмөрийн дотоод журмын ( цаашид журам гэх) зорилго ньБоловсролын тухай, Хөдөлмөрийн тухай, Төсвийн       тухай хуультүүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зэрэг хууль тогтоомжийн бусад акт, хөдөлмөрийн гэрээнд үндэслэн байгууллагын удирдлага ба ажилтнуудын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, хөдөлмөрийн бүтээмж ажилүйлчилгээний чанар үйлчилгээг дээшлүүлэх, түүнээс хамааралтайгаар цалин хөлс, урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгох, ажил олгогч болон ажиллагсдын эрх, үүрэг, сахилга хариуцлагыг тодорхойлон зохицуулахад оршино.

    1.2 Энэхүү журмыг ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй бүх ажилтнууд, суралцагсад, тэдгээрийн эцэг, эхчүүд дагаж мөрдөх ба түүний биелэлтэд хөдөлмөрийн харилцаанд оролцогчид шууд хяналт тавина.

    1.3 Захирал нь холбогдох хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар зохих тушаал гаргаж,  журам, заавар батлан мөрдүүлж ажиллана.

    1.4  Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр  хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд аливаа асуудлыг хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрийг үндэслэн энэхүү журмын дагуу шийдвэрлэнэ.

    1.5  Ажил олгогч, ажилтан нар нь үнэнч шударга хөдөлмөрлөж, сахилга дэг журам, зохион байгуулалттай байдлыг чанд сахиж, ажлын цагийг баримтлан сургуулийн дүрэм, дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсартайгаар биелүүлнэ.

1.6   Сургуулийн эд хогшлыг  ариг гамтай эзэмшиж, дотоод журмыг мөрдөж ажиллана.

    1.7 Сургалтын технологийг шинэчлэн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, заах арга, ур чадвар, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, багшийн хөгжлийг хангахад сургуулийн захиргаа, секц, хамт олон, багш бүр санаачлагатай ажиллана. 

    1.8 Сургуулийн орчинд болон ажлын байр, анги хамт олны дунд биеэ зөв боловсон авч явах, хамтач нөхөрсөг зан байдал харилцааг сахиж, бие биенээ хүндэтгэн эрхэмлэж, мэндлэх хүндлэх ёсны сайн хэвшлийг алхам тутамдаа хэвшүүлнэ.

    1.9 Багш, ажилчид, удирдах ажилтан бүр тавьсан зорилтоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллана.

    1.10  Сургуулийн захиргаанаас томилогдсон үүрэгт ажилдаа хэн боловч хариуцлага, сахилгаа ухамсарлан идэвх санаачлагатай ажиллана.

 

ХОЁР.  ХӨДӨЛМӨРИЙН УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ,

 ТЭДГЭЭРИЙН ШИЙДВЭР

 

2.1 Ажил олгогчийн үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалт

      2.1.1 Сургуулийн зөвлөл 9-11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах бөгөөд жилд 2-оос доошгүй удаа хуралдаж, зөвлөлийн журмын дагуу ажиллана.

   2.1.2  Сургуулийг ерөнхий менежер /цаашид “Захирал” гэнэ./ удирдана. Захирлын дэргэд сургуулийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг захиргааны болон мэргэжлийн удирдлагын арга зүйгээр хангах зорилгоор захирлын дэргэдэх зөвлөл ажиллана.

   2.1.3  Энэ зөвлөл нь захирлын дэргэд зөвлөх эрхтэйгээр ажиллах бөгөөд 9-11 хүний бүрэлдхүүнтэй байх ба үйл ажиллагааны дүрэмтэй байна.  Зөвлөлийн бүрэлдхүүнд:

1.      Захирал

2.      Сургалтын менежер /дунд, ахлах/

3.      Сургалтын менежер /бага/

4.      Нийгмийн ажилтан

5.      Нягтлан бодогч

6.      ҮЭХорооны дарга

7.      НУЗАН-ийн ахлагч

8.      БУЗАН-ийн ахлагч

9.      БАЗАН-ийн ахлагч

10.   Оройн сургууль хариуцсан менежер

11.   Архив, бичиг хэргийн ажилтан

2.1.4  Сургуулийн дотоод ажил хариуцсан ажилтнаар арга зүйч багш ажиллана.

2.1.5  Сургуулийн бүтэц:  Сургалтын менежер-2, Нийгмийн ажилтан-1, оройн сургалт хариуцсан менежер-1, ЗАН-3, ЗАС-10, анги нэгдэл-10 ажиллах бөгөөд тэдгээр нь өөрсдийн хүлээсэн эрх үүргийн дагуу ажил үйлчилгээний гүйцэтгэл, үр дүнг захирлын өмнө бүрэн хариуцаж ажиллана.

2.1.6  Сургуулийн удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааны үе шат бүрт тохирсон үндсэн нэгжтэй байна. Үүнд:

       А. Сургалтын менежерүүдийн удирдлагад:

·        Заах аргын нэгдлийн ахлагч

·        Секцийн ахлагч

·        Мэргэжлийн ахлагч

       Б. Нийгмийн ажилтны удирдлагад:

·        Анги удирдсан багш нар

·        Анги нэгдлийн ахлагч

·        Ангийн дарга нар

·        Залуу багш нарын холбоо

·        Сурагчийн өөрийн удирдлагын байгууллагын ахлагч, хариуцсан багш нар

 

В. Аж ахуйн дарга буюу няравын удирдлагад:         

·          Эмч

·          Үйлчлэгч

·          Үйлчилгээний бусад ажилчид

          2.1.7 Сургуулийн захирал эзгүй байх хугацаанд түүний ажлыг ахлах ангийн сургалтын менежер орлон гүйцэтгэнэ.

          2.1.8 Сургуулийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, мэргэжлийн багш, заах аргын нэгдэл, секцийн ахлагч, ажилчдыг сургуулийн захирлын тушаалаар томилж, чөлөөлнө.

2.2 Удирдлагын шийдвэр

     2.2.1 Захирал нь сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг захиргааны удирдлагаар ханган зохион байгуулах басургуулийн зөвлөлөөр хэлэлцэж,  эрх олгохоор зааснаас бусад асуудлаар сургуулийг төлөөлнө.

    2.2.2  Ажил олгогчийн шийдвэр нь сургуулийн зөвлөлийн тогтоол, захирлын тушаал хэлбэртэй байна.

    2.2.3 Тушаалын хэрэгжилтэнд архив, бичиг хэргийн ажилтан хяналт тавьж, шаардлагатай тушаалуудын хэрэгжилтийг үндсэн нэгжийн ахлагчдад танилцуулах, эргэж тооцох ажлыг хариуцна.

 ГУРАВ. ИРГЭНИЙГ АЖИЛД АВАХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ ЖУРАМ

    3.1 Иргэнийг ажилд авах болон хөдөлмөрийн гэрээ байгуулах асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ журамд зааснаар зохицуулна.

    3.2 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу ажил олгогч нь ажилд орохыг хүссэн тухайн иргэнтэй тохиролцсоны үндсэн дээр дор дурьдсан баримт бичгийг бүрдүүлэн судалгаа хийж, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулан ажилд авна.

    3.3 Ажилд орохыг хүссэн иргэн нь дараах бичгийг бүрдүүлнэ.

----- иргэний үнэмлэх, түүний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

----- нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр;

----- мэргэжлийн үнэмлэх, диплом, гэрчилгээ, боловсролын үнэмлэх, сертификат тэдгээрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

-----  эрүүл мэндийн бүрдмэл үзлэгийн тухай магадлагаа;

----- ажилд орохыг хүссэн өргөдөл болон анкет;

----- багшаар орох хүн багшлах эрхийн үнэмлэх

----- шаардлагатай тохиолдолд ажилд орохыг хүссэн иргэний мэргэжлийн түвшний тухай үнэлэлт дүгнэлт гаргуулж болох бөгөөд өмнө ижил албан тушаалын ажил хийж байсан бол тухайн байгууллагын ажил байдлын тодорхойлолт.

   Иргэнийг ажилд авах

          3.4  Сул байгаа орон тоонд ажилд орох иргэний хүсэлтийг захирал хүлээн авч шийдвэрлэнэ.

         А. Мэргэжлийн багш

Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 оны А\74 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу сул байгаа  багшийн орон тоонд мэргэжил, ур чадвар, ажлын хариуцлага, эрүүл мэнд, төлөвшил, сонгон шалгаруулалтанд тэнцсэн бичиг баримт, төгссөн сургууль, диплом зэргийг үндэслэн тухайн орон тоонд томилон ажиллуулна..

          Б. Үйлчилгээний ажилтан

Үйлчилгээний ажилтанг ажилд авахдаа мэргэжил чадвар, ажлын дадлага туршлага, өмнө нь ажиллаж байсан албан байгууллагын тодорхойлолт, эрүүл мэнд, хариуцлага ёс зүй, жижүүр манаачийг хорооны болон цагдаагийн байгууллагын  тодорхойлолт зэргийг үндэслэн судалж авна.

3.5 Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар талууд харилцан тохиролцож тодорхойлох бөгөөд дараах нөхцөлүүдийг заавал тохирсон байна. Үүнд:

а/ ажлын байрны буюу албан тушаалын нэр

 б/ гүйцэтгэх ажил, үүрэг

 в/ үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ

 г/ хөдөлмөрийн нөхцөл хамаарна. Түүнчлэн бусад нөхцлүүдийг харилцан тохиролцож тогтоож болно.

    3.6  Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д зааснаар шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай 3-6 сарын туршилтын болон сургалтын хугацаа тогтоон ажиллуулна. Мөн БШУ-ы сайдын 2013 оны А\305 дугаар тушаалын 4 дүгээр зүйлийн 4.2 дах заалтын дагуу багш мэргэжлээр шинээр төгсөгч болон гурваас дээш жил ажиллаагүй багштай 1 жилийн хугацаатай туршилтын гэрээ байгуулан ажиллана. Туршилтын болон сургалтын үр дүн хангалтгүй байвал ажил олгогч нь туршилтын  болон сургалтын хугацаа дуусахаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй ба тухайн ажилтныг туршилтын хугацааг даваагүй гэж тооцсон үндэслэлийг зааж түүнд 3-аас доошгүй хоногийнөмнө бичгээр мэдэгдэнэ.

    3.7 Ажилтан нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийн талаар харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулснаар ажилтан ажил үүргээ гүйцэтгэх эрх зүйн үндэс нь бүрдэнэ.  Хөдөлмөрийн гэрээний нэг хувийг ажилтанд өгнө

    3.8 Ажилд орох шаардлага хангасан иргэнийг ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах болсон  талаар ажил олгогч буюу захирал тушаал гаргана.   

3.9  Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд байгууллагын эрхэм зорилго, зорилт үйл ажиллагаандаа удирдлага, мөрдлөгө болгодог хууль тогтоомж норматив актууд байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн эрүүл ахуйн зааварчилга зэргийг танилцуулж судлуулна.

 3.10 Ажилтан хөдөлмөрийн гэрээний биелэлтийг хангах, хөдөлмөрийн  гэрээний онцлог болон бусад нөхцөлийг гэрээнд тусгахаар сургуулийн захиралтай хэлэлцэж тохирно.   Үүнд:

     А. Багшаар томилогдон ажиллах хугацаанд тухайн хичээлийн жилийн дундуур сургалтын үйл ажиллагаанаас чөлөөолгохгүй. /Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд/

   Б. Сургуулийн жижүүрүүд ажиллах хугацаандаа эд зүйлс алдах, өмч хөрөнгө эвдэрч хэмхрэх, бусад тохиолдлоор хохирол учруулах зэрэг,  мөн дур мэдэн гараагаа өөрчлөх, өөр хүнд шилжүүлэхийг хориглоно.

     В.  Багш, ажилчдыг хичээлийн жилийн дундуур хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд сургалтаас 14 хоногоос илүү хугацаагаар чөлөө үл олгоно.

     3.11 Ажилд орохыг хүссэн иргэн эрүүл мэндийн бүрдмэл үзлэгт орж, тухайн ажлын байранд тавигдаж буй эрүүл мэндийн шаардлагыг хангах эсэх тухай магадлагаа гаргуулна. Сургуулийн жижүүр, нярав, номын санч шинээр ажилд авах тохиолдолд тухайн иргэний оршин суугаа хорооны тодорхойлолтыг авна.

   3.12  Тухайн орон тоо нь түр хугацаагаар чөлөөлөгдсөн тохиолдолд түр ажилд авах ажилтан дээрхи шаардлагыг хангах бөгөөд ажиллах хугацааг тодорхой зааж гэрээ байгуулна.

 

ДӨРӨВ. ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО

 

4.1  Сургуулийн үйл ажиллагаа төлөвлөлт, тайлан хяналт

      4.1.1  Сургууль үйл ажиллагаагаа хэтийн, ойрын, жилийн хугацаатай төлөвлөж явуулна.

                4.1.2  Төлөвлөгөөнд сургуулийн зорилгыг тухайн жилд хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн арга хэмжээнүүдийг тусгаж, нийт багш ажилтны саналыг авч багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, сургуулийн зөвлөлөөр батлуулж, захирлын тэмдгээр баталгаажуулан мөрдөнө.

                 4.1.3  Төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааны хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр дүгнэж, нийт ажилтны хурлаар хэлэлцүүлж,  шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах ба дотоод хяналтын нэгж удирдамжийн дагуу хяналт тавьж, дүгнэлт гарган ажиллана.

4.2  Заах аргын нэгдэл, секцийн /цаашид “нэгж” гэнэ/ ажлын төлөвлөгөө, тайлан хяналт

4.2.1  Нэгж үйл ажиллагаагаа улирал  болон бүтэн жилээр төлөвлөж явуулна.

4.2.2 Нэгжийн төлөвлөгөөг тухайн нэгжийн хамт олны саналыг авч тусган, нийгмийн ажилтан, сургалтын менежерүүд баталгаажуулан хяналт тавьж ажиллана..

           4.2.3  Нэгжийн төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааны хэрэгжилтийг нэгдэл, секцийн ахлагчид улирлаар  дүгнэн гаргаж, багшийн өөрийн үнэлгээг хурлаараа хэлэлцүүлэн дүгнэлтээ захирал, сургалтын менежерүүдэд  бичгээр ирүүлнэ.

4.3 Багш ажилтны ажлын төлөвлөлт тайлан, хяналт

      4.3.1  БШУ-ы сайдын 2013 оны А\293, А\299 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу багш, ажилтан ажлаа улирал, жилээр төлөвлөж ажиллана.

·        Багш нь хичээлийн жилийн улирал тус бүрээр үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллана.

·        Дунд,  ахлах ангийн багш нарын төлөвлөгөөг ахлах ангийн сургалтын менежер баталгаажуулан хяналт тавьж ажиллана.

·        Бага ангийн багш нарын төлөвлөгөөг бага ангийн сургалтын менежер баталгаажуулан хяналт тавьж ажиллана.

·        Оройн ангийн багш нарын төлөвлөгөөг оройн ангийн сургалтын менежер баталгаажуулан хяналт тавьж ажиллана.

·        Үйлчилгээний ажилтнуудын төлөвлөгөөг нягтлан бодогч баталгаажуулж, эмч, нярав нар хяналт тавьж ажиллана.

·        Сургалтын менежер, нийгмийн ажилтан, эмч, нягтлан бодогч, номын санч нарын төлөвлөгөөг захирал баталгаажуулах бөгөөд мэргэжлийн багш нарын төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.

·        АУБ нарын үйл ажиллагааны төлөвлөгөөг нийгмийн ажилтан баталгаажуулж, хяналт тавьж ажиллана.

              4.3.2  Хичээлийн жилийн 1, 3 дугаар улирлын ажлыг багш өөрөө үнэлж, тавьсан зорилгоо хэрхэн биелүүлснээ “Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх” журмын 4.1-д заасан шалгуур үзүүлэлтийн биелэлт, үр дүнг заах аргын нэгдэлдээ тайлагнан хамгаална.

      4.3.3  Тухайн жилийн 2, 4 дүгээр улиралд багшийн өөрийн үнэлгээг сургуулийн захирлын шийдвэрээр байгуулагдсан баг магадлан тогтоож, захирлын тушаалаар баталгаажуулна.

      4.3.4  Сургалтын менежер, нийгмийн ажилтан, эмч, номын санчийн ажлыг “Сургуулийн ажилтны ажлыг үнэлэх, дүгнэх” журмыг үндэслэн дүгнэнэ.         

      4.3.4  Дээрх ажлын үнэлгээ нь багш, ажилтны улирлын мөнгөн урамшуулал болон ур чадварын нэмэгдэл авах үндэслэл болно.

      4.3.5  Үйлчилгээний бусад ажиллагсадын ажлыг сар бүр гүйцэтгэлээр нь нягтлан бодогч, нярав, эмч нар хяналт тавьж, үнэлэн улирлын болон ур чадварын урамшуулал олгох эсэхийг шийдвэрлүүлнэ.

 

ТАВ. ДОТООД АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

             5.1 Захирлын дэргэдэх  зөвлөл нь 14 хоног бүрийн Баасан гаригт шуурхай зөвлөгөөн хийж байна. Зөвлөгөөнөөрөнгөрсөн 14 хоногт хийж гүйцэтгэсэн ажил, багш, ажилтан, сурагчдын өөрөө удирдах байгууллагын ахлагч нарын ажлын мэдээллийг сонсож зөвлөх, ирэх 14 хоногт хийж гүйцэтгэх ажил үйлчилгээний болон цаг үеийн ажлын талаар холбогдох үйл ажиллагааг төлөвлөнө.

             5.2 Зөвлөлгөөнөөс гаргасан шийдвэрт дотоод ажил хариуцсан ажилтан тэмдэглэл хөтөлж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллана.

             5.3 Сургуулийн үйл ажиллагааны бодлого чиглэлийг багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, сургуулийн зөвлөлөөр батлуулж, ЗАН, секц хамт олон багш ажилтан хэрэгжүүлж, түүний биелэлтэнд сургуулийн зөвлөлзахирлын дэргэдэх зөвлөл, сургуулийн эцэг эхийн хороо хамтран хяналт тавьж ажиллана.

             5.4 Багш нарын зөвлөлийн хурлыг 3-өөс доошгүй удаа хуралдуулж, сургалтын менежер, нийгмийн ажилтан, ня-бо, номын санч болон сургуулийн хөгжлийг тодорхойлох төлөвлөх,  сургалтын үр дүн чанартай холбоотой асуудал, мөн тухайн цаг үеийн холбогдолтой асуудлыг авч хэлэлцэн  дүгнэлт гарган ажиллана.

             5.5 ЗАН, секцүүдийн ажиллах үлгэрчилсэн журмыг ЗАН, секц хамт олны хурлаараа хэлэлцүүлж батлуулна.

     5.6  Нийт багш ажиллагсадын зөвлөгөөнийг жилд 2 удаа хийнэ.

·        Багш нарын ажил төрлийн цуглааныг 14 хоногт 1 удаа баасан гариг бүрийн 12.30-13.30 цагт хийнэ.

·        Их цэвэрлэгээг ангиуд 14 хоногт 1 удаа сургуулийн гаргасан хуваарийн дагуу анги удирдсан багш нар удирдан хийлгэж, эмч хяналт тавина.

·        Сургуулийн өвөлжилтийн бэлтгэл ажил анги кабинет, нийтийн эзэмшилийн газруудын хаалга цонхыг багш, ажиллагсад, 10, 11-р ангийн сурагчдын хүчээр 10-р сарын 15-ны дотор дулаална.

    5.7  ЗАН-ийн ажлыг сард 2 удаа, секцийн ажлыг 7 хоногт 1 удаа хийнэ.

·        Бага ангийн ЗАН / 1-5-р ангийн 2 секц, 18 багштай/

·        Нийгмийн ухааны ЗАН / монгол хэл, гадаад хэл, түүх-газар зүй, биеийн тамир-26 багш, 4 секцтэй /

·        Байгалийн ухааны ЗАН /мат-м/зүй-физик, технологи-хөгжим, хими-биологи -22 багш, 3 секцтэй /

              5.8    Сурагчдын дунд доорхи Сурагчдын өөрөө удирдах байгууллага ажиллана.

·        Өсвөрийн цагдаа

·        Өсвөрийн улаан загалмайн бүлэг

·        Сурагчдын зөвлөл

·        Скаутын бүлэг

·        Өсвөрийн сурвалжлагч

   5.9   Сургуулийн хариуцлагатай жижүүрээр доорхи ажилтнууд 7.30-19.00 цагийн хооронд ажиллана.

·        Даваа  - бага ангийн сургалтын менежер

·        Мягмар  - ахлах ангийн сургалтын менежер

·        Лхагва  - эмч

·         Пүрэв  -  нийгмийн ажилтан

·        Баасан  -  оройн ангийн сургалтын менежер

    5.10  Сургуулийн эцэг эхийн хорооны хурал жилд 1-2 удаа, ангийн эцэг эхийн хурал улиралд 1-ээс доошгүй удаа хуралдана. Ангийн эцэг эхийн хурлыг хийсэн тухай тэмдэглэлийг нийгмийн ажилтнаар баталгаажуулна. Бусад тохиолдолд эцэг эхтэйгээ уулзах шаардлагатай бол сургалтын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхаар зохицуулна.

    5.11  Сургуулийн цайны газар сургуулиас баталсан цагийн хуваарийн дагуу ажиллана.

·        Цагийн хуваарь 07.30-16.30 цагт

·        Цайны газарт тавигдах шаардлагыг гэрээнд тусгаж, зарагдах бараа материал, хоолны чанарт сургуулийн эмч хяналт тавьж ажиллана.

·        Түрээсийн төлбөрийг тусгай журмаар зохицуулна.

 

ЗУРГАА. СУРГУУЛИЙН СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН АЖЛЫН БҮТЭЦ

 

     6.1 Хэв шинж

Ø  Ердийн

Ø  Тухайн хичээлийн жилийн хүүхдийн тоо, анги кабинетын тоо, хичээллэх ээлж, бүлгийн тоог өмнөх хичээлийн жилийн 4-р улиралд багтаан  захирлын тушаалаар баталгаажуулна.

Ø  Хичээлийн үргэжлэх хугацаа 35-40 минут, хичээл завсаралгаа 5 минут байна.

Ø  9-11-р ангид оройн хэлбэрээр суурь ба бүрэн дунд боловсрол олгоно.

                     Багшийн ажлын норм 19 цаг байна.

 

ДОЛОО. ТАМГА ТЭМДЭГ, ХЭВЛЭМЭЛ ХУУДАС ХЭРЭГЛЭХ, ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ, БАРИМТ БИЧИГ ХУВИЛАХ, ОЛШРУУЛАХ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨХ,

АРХИВЛАН НЭГЖ БОЛГОХ ЖУРАМ

 

               7.1 Сургуулийн  /тамга/  тэмдгийг захирал барих ба сургалтын менежер, нийгмийн ажилтны тэмдгийг сургуулийн сургалтын менежер, нийгмийн ажилтан барьж дээрх, ажилтныг эзгүй үед архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан барих ба тамга хадгалах, хамгаалах, хүлээлцэх, бүртгэл хөтлөх журмыг мөрдөнө.

       7.2  Албан хэргийн хэвлэмэл хуудсыг хэрэглэх, хадгалах, хамгаалах, бичиг баримтыг боловсруулах, албан хэрэг хөтлөх, хувилах, олшруулах, архивын нэгж болгох тэдгээрийг албажуулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан эрхэлнэ.

 

НАЙМ. СУРГУУЛИЙН БИЧИГ БАРИМТ ХӨТЛӨЛТ

 

     8.1 Сургууль тогтвортой сургалтын бодлоготой байх ба сургуулийн баримт бичгүүд нь 5-10 жилийн хугацаатай, хууль тогтоомжоор зохицуулагдаж уян хатан байна.

     8.2 Сургуулийн захиргаанаас өгч буй тодорхойлолт, албан бичиг дээр үйлдсэн бол 1% нь 500 төгрөг, энгийн цаасан дээрүйлдсэн бол 1% нь 100 төгрөгөөр тооцон, тодорхойлолт тэмдэглэл хөтлөгдөн бүртгэгдэж, орлогыг бичиг хэргийн зардалд зарцуулна.

     8.3 Сургуулийн хөтөлбөрийг хичээлийн жилийн эхэнд сургалтын менежерүүд тодорхой хугацаанд баталсан байна.

     8.4 Багш бүр нэгж хичээлийн хөтөлбөртэй байх ба 15 хүртэлх жил ажилласан багш тухай бүрийн хичээлээр батлуулах, 15-аас дээш жил ажилласан багш баяжуулалт хийсэн хөтөлбөртэй байх ба тухайн хичээлийг анх зааж байгаа бол дээрх журмыг ижил мөрдөнө.

    8.5 Багш бүр хүүхдийн хөгжлийн тодорхой судалгаатай байх ба судалгаандаа дүн шинжилгээ хийж, үр дүнг тооцон хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ажлыг зохион байгуулна.

    8.6  Сургалтын хөтөлбөр, ангийн журнал, хувийн хэргийг БСШУЯ-ны Сайдын 2010 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 361 дүгээр тушаалын дагуу хөтлөх бөгөөд засвар хийх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд зөрчлийг арилгах ажил журмаар зохицуулагдана.

    8.7 Сургуулийн захиргаанаас баталсан хичээлийн хуваарийг тусгай батлагдсан хугацаанаас өмнө өөрчлөхийг зөвшөөрөхгүй бөгөөд шаардлагатай үед сургуулийн зөвлөлтэй зөвшилцөн өөрчлөлт оруулж, хичээлийн жилийн санхүүгийн баримт болгон хадгална.

   8.8 Хувийн хэргийн дүнг засваргүй, гаргацтай бичих ба сурагчийн тодорхойлолт үнэн зөв сурган хүмүүжүүлэх шаардлагын дагуу бичиж, тэмдэг дарж баталгаажуулж, сургалтын менежер хадгална. Хувийн хэргийг зөвхөн эцэг, асран хамгаалагчид олгох ба хүлээн авсан хүний гарын үсэг  РД, бусад бичиг баримтыг тэмдэглэн олгоно. Сургалтын менежер шилжиж ирсэн сурагчдын хувийн хэрэгт бичилт хийж, хянан АУБ-д хүлээлгэн өгөх бөгөөд энэ хугацаанаас хойш АУБ хариуцна.

 

ЕС.  ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

 

     Сургуулийн хамтын ажиллагаа

    9.1 Удирдах дээд байгууллагатай болон бусад байгууллага, иргэдтэй сургуулийн захирал харьцах бөгөөд байгуулсан гэрээ, шийдвэрлэсэн асуудлаа /тодорхой хүрээнд/ хамт олонд мэдээлнэ.

    9.2 Өөрийн байгууллагын ажилтны болон суралцагчдын гомдол, санал, хүсэлтийг судалж, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шийдвэрлэнэ.

   9.3 Эцэг эхчүүдээс болон иргэдээс ирсэн багш, ажилчдын болон сургалт хүмүүжлийн үйл ажиллагаатай холбоотой, нэртэй саналд судалгаа хийж, асуудлыг 1-7 хоногт шийдвэрлэн хариу өгөх бөгөөд шаардлагатай тохиолдолд захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, захирлын тушаалаар баталгаажуулна.

 

АРАВ. АЖИЛТНЫГ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨХ, АЖИЛ ХҮЛЭЭЛЦЭХ, ХӨДӨЛМӨРИЙН

ГЭРЭЭГ ДУУСГАВАР БОЛГОХ ҮНДЭСЛЭЛ ЖУРАМ

 

    10.1 Хөдөлмөрийн гэрээг зөвхөн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37-40 дүгээр зүйлд зааснаар дуусгавар болгох ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д  хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцон дараах үндэслэлээр хөдөлмөрийн  гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаж дуусгавар болгоно.Үүнд:

а/  ажилдаа / сургуулийн орчинд/ согтууруулах ундаа,  мансууруулах болон хортой бодис хэрэглэсэн, ийм байдалтай ирсэн ба энэ нь тогтоогдсон;

б/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан (түүний дотор ажлын байраа 8 цагаас илүү хугацаагаар орхисон, энэ нь хичээлийн хуваарьт тавигдсан цаг нь хэд байхаас үл хамаарч 1 өдрийн ажилтай тэнцэнэ);

в/ сургуулийн эд хөрөнгийг ашиглан шамшигдуулсан, завшсан ажилтны буруугаас сургуулийн эд хөрөнгө устсан, гэмтсэн дахин ашиглах боломжгүй болсон, алдагдалд оруулсан;

г/  ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ туршилтын хугацаанд гүйцэтгээгүй ( зохих ёсоор биелүүлээгүй, мэргэжил, мэдлэг, ур чадвар, багшийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөөгүй) аливаа тохиолдолд;

д/  мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;

е/ хувь хүний болон сургуулийн нууцад хамаарах аливаа мэдээ мэдээллийг задруулсан, хадгалах, хамгаалах үүрэгтээ хайнга хандсан;

ё/  багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмын 5.9 дэх заалтаар;

ж/  өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан;

з/  хөдөлмөрийн гэрээний дагуу түүнд шилжүүлэн өгсөн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан буюу завшиж үрэгдүүлсэн болох нь тогтоогдсон, ажилтан албан үүргээ урвуулан ашиглаж, эрх хэтрүүлсэн нь батлагдсан;

и/  хөдөлмөрийн дотоод журам, багшийн болон мэргэжлийн ёс зүйг ноцтой зөрчиж, дураараа авирласан;

к/  зөвшөөрөгдөөгүй ном, сурах бичиг, гарын авлага зарж борлуулсан, сурагчидтай зүй бус харьцаж, хэл амаар доромжилсон, сурагчийн сурлагын үнэлгээг зориудаар өсгөж буюу бууруулан үнэлсэн, сэтгэл санаа болон бие мах бодийн дарамт учруулсан нь нотлогдбол; 

л/  ажилтан 2 сар түүнээс дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа түр алдсан буюу хуулиар батлагдсан журмын дагуу тухайн ажил хөдөлмөрийг эрхлэж үл болох өвчний жагсаалтад заагдсан өвчин туссан нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын магадлагаагаар тогтоогдсон;

    10.2  3 хоногоос 1 сар хүртлэх хугацаагаар ажлаас чөлөө авах тохиолдолд ажилтан чөлөөлөгдөх шалтгаанаа тодорхой бичсэн хувийн өргөдлөө сургуулийн захиралд өгч шийдвэрлүүлнэ. Энэ хугацаанд шинээр ажилтан авахгүй зохицуулах бөгөөд энэ тухай өргөдлөө өөрийн биеэр өгөөгүй тохиолдолд ажил  тасалсанд тооцож, хөдөлмөрийн хуулиар зохицуулна. \тухайн нөхцөл байдлыг харгалзана\

    10.3 Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тохиолдолд ажилтан нь захирлын тушаалыг үндэслэн тойрох хуудсаар тооцоо хийж, ажлаа хүлээлгэж өгнө. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана.

    10.4 Ажилтны ажлаа хүлээлгэн өгсөн сүүлчийн өдөр нь ажлаас халагдсан өдөр болно. Ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тэмдэглэл хийж, тойрох хуудсаар тооцоо бүрэн хийгдэж дууссанаар  хуульд заасан үндэслэлээр ажлаас халагдсаны тэтгэмж олгоно.

 

АРВАН НЭГ. АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГИЙН ГОРИМ

ЧӨЛӨӨ ОЛГОХ ЖУРАМ

 

11.1 Ажил олгогч нь ажлын цагийг Монгол Улсын Хөдөлмөрийн хууль тогтоомжийг үндэслэн тогтооно.

11.2  Ажилтны 7 хоногийн цаг нь 40 хүртэл байх бөгөөд ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна. Зарим тохиолдолд  ажлын өдрийн үргэжлэлийг долоо хоногийн ажлын цагт багтаан зохицуулж болно.

11.3 Ажил эхлэх, дуусах, завсарлах цагийг тухайн ажилтны гүйцэтгэх ажил үүргийн онцлог, ээлжийн хуваарь зэргийг харгалзан зохицуулж болно.

11.4 Багш нар ажилдаа ирсэн, тарсан цагаа сургалтын менежерүүд, хариуцлагатай жижүүр, диспетчир багшид бүртгүүлнэ. Бусад ажилтны ажилдаа ирсэн, завсарласан, тарсан цагийг сургуулийн жижүүр бүртгэж, тэмдэглэл хөтөлнө. Ажлын цагийн бүртгэл, ажилтны ажлын цаг ашиглалтын байдалд нярав, сургалтын  менежерүүд болон ажил олгогчоос үүрэг хүлээсэн албан тушаалтан хяналт тавина.

11.5 Ажилтан ажлын цагт хариуцсан ажлын шаардлагаар өөр байгууллагад /гадуур/ ажиллах үед нэгжийн удирдлагад мэдэгдэж, гадагш ажлаар явах тухайгаа бүртгэлийн дэвтэрт тэмдэглүүлнэ.

11.6  Ажлын цагийн бүртгэгдсэн цаг нь тухайн ажилтанд цалин хөлс олгох баримт болно.

11.7  1-р ээлжийн багш нар 7 цаг 50 минутанд, 2-р ээлжийн багш нар 13 цаг 15 минутанд ирж ангийн сурагчдын хичээлд орох бэлтгэлийг хангана.

11.8 Ажилтны ажлын цаг ашиглалтыг ажил олгогч хянаж ажиллах ба ажилтны ажилласан цагийг шууд харъяалагдах цаг бүртгэгчээс тодорхойлон баталж өгсөн сар тутмын цагийн бүртгэлийг үндэслэн тооцно.

11.9 Ажил олгогч нь ажилтныг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр амруулна. Ажил үүргийн онцлогоос шалтгаалан нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд амрах боломжгүй ажилтныг өөр өдөр нөхөн амраах буюу нөхөн олговор олгоно.

    11.10 Ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсоноос илүү цагаар түүнчилэн долоо хоног бүрийн амралт нийтээр амрах баярын өдрүүдэд ажиллуулж болно. 

    11.11 Ажилтан орон нутагт болон гадаадад ажил олгогчийн томилолтоор ажиллах тохиолдолд ажлын удирдамжийгүндэслэн захирал томилолт олгож, ажлын цагийг үр дүнгээр нь тооцон цалин олгоно.

    11.12 Ажилтны жил бүрийн болон ээлжийн амралтыг ажлын ачаалал, улирлын төлөвлөгөө амралтын хуваарь, ажилтны хүсэлтийг харгалзан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байдлаар зохицуулж зохион байгуулна.

    11.13 Ажил олгогч нь ажилтанд өөрийнх нь хүсэлтээр чөлөө олгож болно. Чөлөө олгох үндэслэл:

а/ ажлын цагийн үед эмнэлгийн шинжилгээ хийлгэх, урьдчилан сэргийлэх үзлэгт үзүүлэх,  гэр бүлийн хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэх, эмнэлгээс гаргах, өвчтөн сахих, эргэх;

б/ ажлын цагийн дундуур хууль хамгаалах болон эрх бүхий бусад байгууллагын дуудсанаар очих;

в/ гэр бүл, төрөл төрөгсөд, садангийн хүн нас барах, амаржих, хуримлах, насны ой болон бусад тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэх;

г/ эрдмийн зэрэг, цол хамгаалах, урилгаар гадаадад зочлох, их дээд сургуульд магистр, докторантурын шалгалт өгөх;

д/ бусад хүндэтгэн үзэх шалтгаанууд

    11.14  Ажилдаа ирж чадахгүй болсон шалтгаанаа ажил олгогчид урьдчлан мэдэгдэх, өвчний улмаас ажилдаа ирээгүй бол ажилдаа эргэж орсон өдрөө (эмнэлгийн чөлөөлөх хуудас дуусгавар болсон өдрөөс) эмнэлэгийн чөлөөний хуудсаа авчирч өгнө.

    11.15 Чөлөөтэй, өвчтэй байсан хугацаанд ажилтанд тэтгэмж, тусламж олгох асуудлыг захирал шийдвэрлэнэ.

    11.16 Ажилтанд жил бүр ээлжийн амралт эдлүүлэх бөгөөд ээлжийн амралтаа ажлын зайлшгүй шаардлагаар биеэр эдлэж чадаагүй тохиолдолд тухайн жилийн ээлжийн амралтын олговортой тэнцэх хэмжээний урамшуулал олгоно.

          11.17 Ажилтан нь ажиллаж байгаа ажлын байрны хэвийн ба хэвийн бус нөхцөлөөр ялгаатай нэмэгдэл амралтыг хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 5.6 дах хэсэгт зааснаар буюу хамтын гэрээнд зааснаар эдэлнэ.

          11.18  Жирэмсний амралттай байгаа ажилтан тухайн хичээлийн жил дуусгаж ажилд орно. Тухайн жилд ороогүй тохиолдолд ажлын байрыг хэвээр хадгална.

    11.19  Ажил олгогч нь ажилтны хүсэлт, нярав, сургалтын менежерүүдийн тодорхойлолтоор 3-30 хүртэл өдрөөр түр чөлөөолгож, ажлын байрыг хадгална. Ажлын 1-2 өдрийн чөлөөг сургалтын менежер, нярав олгож болно. 3-аас дээш хоногийн чөлөө авах хүсэлтээ бичгээр мэдэгдэнэ. \бичгээр мэдэгдээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцно.\

     11.20 30 хоногоос дээш /хүндэтгэн үзэхээс бусад/  хоногоор чөлөө авах тохиолдолд тухайн хичээлийн жилийг дуустал буцааж ажилд авахгүй ба оронд нь түр багш ажилд авч ажиллуулна.

 

АРВАН ХОЁР.  ЦАЛИН ХӨЛС НИЙГМИЙН ХАНГАМЖ

 

   12.1.1  Ажилтны үндсэн цалинг ажил үйлчилгээний онцлог, мэргэжил, мэргэшил, хөдөлмөрийн нөхцөлөөр нь ялгаатайгаар хөдөлмөрийн зах зээл дэх цалингийн түвшинтэй уялдуулан тухайн үеийн засгийн газрын тогтоолыг үндэслэн тогтооно.

   12.1.2  Цалин хөлс нэмэх, хасах тохиолдолд нэг сарын ажлын үр дүнг харгалзан 1, 6-р сард Захирлын дэргэдэх зөвлөлийн шийдвэрийг үндэслэн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

   12.1.3  Багш ажилтны  үндсэн цалинг Засгийн газрын тухайн үеийн тогтоолыг үндэслэн цалингийн доод жишгээс бууруулахгүй тогтооно.

   12.1.4  Нэмэгдэл, нэмэгдэл хөлс, үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдлийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу сургуулийн батлагдсан төсвийн хүрээнд олгож шийдвэрлэнэ.

   12.1.5  Ажилтны цалин хөлсийг сард 2 удаа олгоно.

   12.1.6   Тухайн хичээлийн жилд боловсролын чиглэлээр ЗАН-ээс тус бүр 1 багшийг 10-80 мянган төгрөгний сургалтанд хамруулах бөгөөд сургалтын төлбөрийн 50 хүртэлх хувийг сургуулийн захиргаа хамт олны саналыг үндэслэн шийдвэрлэн олгоно. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжил дээшлүүлэх багш нарын судалгааг хугацаанд нь гаргаж тусгана.

   12.1.7  Бусдаас өндөр бүтээмж, ур чадвар гарган ажилласан ажилтанд шагнал урамшуулал олгоно. \багшийн ажлын үр дүнг индексээр үнэлэх\

   12.1.8  Ажилтны ажилласан жилийн шатлал дараа жилдээ орсон тохиолдолд тухайн үед нь цалинд өөрчлөлт оруулна.Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон төлбөл зохих бусад төлбөрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ажил олгогч цалингаас суутган авна.

    12.1.9 Ажилтанд цалин хөлсийг дансаар шилжүүлэх замаар хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон хугацаанд олгоно.

    12.1.10 Ажилтанд тэтгэмж, олговор, нөхөн төлбөр  олгох асуудлыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, хамтын болон  хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

    12.1.11 Тэтгэвэрт гарах нас нь болсон ажилтан 1 жилийн өмнө сургуулийн захиргаанд бичгээр тэтгэвэрт гарах тухайгаа мэдэгдэнэ.

АРВАН ГУРАВ. ХӨДӨЛМӨРИЙН САХИЛГА, ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГА

 

    13.1  Хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага   

    13.1.1  Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ажилтанд Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлд заасан сахилгын шийтгэл ноогдуулна.

    13.1.2  Хөдөлмөрийн дотоод журмын 10.1 дэх заалтыг зөрчсөн, хөдөлмөрийн харилцааг зогсоохоор заасан сахилгын зөрчил гаргасан эсвэл зөрчил давтан /2 удаа/  гаргасан тохиолдолд  хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана.

    13.1.3 Хөдөлмөрийн хууль тогтоомж, сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн, эрхэлсэн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй ажилтанд  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг захирал тушаал гаргаж ногдуулна. Үүнд:

              131.1 сануулах;

              131.2 цалин хөлсийг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

              131.3 ажлаас халах;

      13.2 "Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно.

      13.3 Сахилгын шийтгэлтэй байх хугацаанд / сахилгын шийтгэлийг ногдуулснаас хойш нэг жилийн дотор  / ажилтанд шагнал урамшуулал олгохгүй байж болно.

     13.4  Эд хөрөнгийн хариуцлага         

    13.4.1  Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх ажил, албан тушаалын жагсаалтыг захирлын тушаалаар баталж мөрдөнө.

    13.4.2  Сургуулийн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг өмч хамгаалалын байнгын комиссын дарга, нягтлан бодогчтойөмч эзэмшигч бүхэн хийнэ.

    13.4.3 Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийг үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл дэх хөрөнгийн үнэлгээг 3 дахин нугалуулж төлүүлэх  хариуцлага хүлээлгэнэ.

    13.4.4 Ажилтан нь ажиллах үүргээ гүйцэтгэж байх үедээ өөрийн аливаа санаатай болон болгоомжгүй гэм буруутайүйлдэл, эс үйлдэхүйгээрээ ажил олгогчид хохирол учруулсан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ. Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх талаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн  135, 136 дугаар зүйл дэх журмыг баримтлана.

    13.4.5 Ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээхээр тогтоосон тохиолдолд  ажил олгогчид учруулсан хохирлыг өөрийн нэг сарын цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцаж төлнө.

    13.4.6 Байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан байдлыг ажил олгогч шалган тогтоож, эд хөрөнгийн хязгаарлагдмал, бүрэн хариуцлага ноогдуулах, хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааг Монгол Улсын Иргэний хууль, Хөдөлмөрийн хуулийг баримлтлан шийдвэрлэнэ.

 

АРВАНДӨРӨВ.  АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ

 

                14.1  Ажилтан дор дурьдсан эрх эдлэнэ.

     14.1.1  Ажилтан нь хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ур чадварын болон үр дүнгийн урамшуулал, тэтгэвэр тэтгэмж авах, амрах;

     14.1.2  Өөрөө болон төлөөллийн байгууллагаар хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах;   

     14.1.3  Хөдөлмөрийн ба хамтын гэрээ хэлэлцээрт заасан бусад хөнгөлөлт эдлэх;

     14.1.4 Тус сургуулийн багш ажилтан өөрийн төрсөн хүү, охиныг харъяалал харгалзахгүйгээр өөрийн сургуульд элсүүлэх;

    14.1.5  Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй аятай нөхцөлөөр хангагдах;

    14.1.6  Хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс авах;

               14.2   Ажилтан нь дор  дурьдсан үүрэг хүлээнэ

    14.2.1  Ажилтан нь Монгол Улсын Үндсэн хууль, төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, энэхүү журмыг мөрдөж хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж ажиллах;

14.2.2  Ажил үйлчилгээний технологийн горимыг чанд сахин биелүүлэх, ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ажлын цагийг үр бүтээлтэй, хариуцлагатай ашиглах;

    14.2.3  Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журам, зааврыг хөдөлмөрийн үйл ажиллагаанд чанд дагаж мөрдөх;

    14.2.4  Хөдөлмөрийн гэрээ сунгагдсан тохиолдолд тухайн хичээлийн жил дуусталх хугацаанд бүрэн ажиллах;

    14.2.5 Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад тушаал, журам заавар, ажлын байрны тодорхойлолт, /ажил үүргийн хуваарь/ болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллах;

    14.2.6 Тогтоосон ажлын цагийг хатуу мөрдөж, өөрийн хариуцсан ажлын талаарх бичиг баримтыг албан хэрэг  хөтлөлтийн заавар журмын дагуу эмх цэгцтэй, цэвэр нямбай хөтлөх;

    14.2.7 Байгууллагын эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, ажлын байрны эмх цэгц ариун цэвэр, галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг биелүүлэх;

    14.2.8 Согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн байдалтайгаар ажилдаа ирэхгүй байх, ажлын байрандаа архидан согтуурахгүй, мансуурахгүй байх;

    14.2.9  Багаар ажиллах бүхий л боломж нөхцөлийг хангаж ажиллах;

    14.2.10 Ажлын байранд хэвийн ажиллаж, амрах нөхцөл ба эрүүл мэндээ хамгаалах, эрүүл ахуйн зүй ёсны шаардлагыг тавьж ажиллах;

АРВАНТАВ. АЖИЛ ОЛГОГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

 

     15.1  Ажил олгогч нь дор дурьдсан эрх эдлэнэ.

     15.1.1 Ажил олгогч нь хууль тогтоомжинд нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмыг чанд мөрдүүлэх,  хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрх эдлэх;

     15.1.2 Байгууллагын сахилга, дэг журам, соёл, зохион байгуулалтыг хангах, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан ажилтныг шагнаж урамшуулах;

    15.1.3  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажилтныг илүү цагаар ажиллуулах;

    15.1.4 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хязгаарлагдмал ба бүрэн хариуцлага, энэ журамд заасан бусад хариуцлагыг холбогдох үндэслэлийн дагуу хэрэглэх;

    15.1. Ажлын гүйцэтгэл үр дүнг харгалзан ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх, хорогдуулах

    15.1. Өөрийн  санаачилгаар хууль тогтоомжид заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах;

     15.2  Ажил олгогч нь дор дурьдсан үүрэг хүлээнэ

15.2.1  Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах;

15.2.2  Ажлын байрыг хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх;

15.2.3  Ажилтны  эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн болон хамтын гэрээ, хэлэлцээрт хүлээсэн үүргээ биелүүлэх;   

    15.2.4 Ажилтны ажиллах хэвийн аятай нөхцөл бүрдүүлэх, ажил үүргээ биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай материал, хэрэгслээр хангах;

    15.2.5 Ажлын жигд ажиллагааг хангах зорилгоор ажлын байрыг зохих техник хэрэгсэлээр хангах, тоноглох, бичиг хэрэг болон хүнсний, бусад хэрэгцээт материалын нөөцийг бүрдүүлэх, хүнд хүчир гар ажиллагаа ихтэй хөдөлмөрийг хөнгөвчлөх, байгууллагын ариун цэвэр, соёлжилтыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

    15.2.6 Ажлын эцсийн үр дүнг дээшлүүлэх, хөдөлмөрийн идэвхийг өрнүүлэх, нийт ажилтнуудын дунд ажил хэрэгч бүтээлч уур амьсгал бий болгох, байгууллагын ажилд тустай аливаа идэвхи санаачилгыг бүх талаар дэмжих, санал, хүсэлт, шүүмжлэлийг хүлээн авч тухай бүр хэлэлцэн шийдвэрлэж авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдэж байх;

    15.2.7 Хөдөлмөрийн болон бусад хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөх;

    15.2.8  Мэргэжлээс шалтгаалах болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

АРВАНЗУРГАА.  СУРГУУЛИЙН ЗАХИРГААНЫ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ

 

     16.1 Ажиллах эрүүл ахуйн  нөхцлийг бүрэн хангаж, тэдний мэдлэгийг дээшлүүлэх талаар тодорхой төлөвлөгөөтэй ажиллана.

     16.2 Хөдөлмөрийн сахилга хариуцлагыг бэхжүүлэх талаар үр нөлөөтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглахад хяналт тавина.

    16.3 Ажиллагсадын дунд соёл урлаг, спортын болон идэвхитэй амрах үйл ажиллагааг ҮЭ-ийн хороотой хамтран зохион байгуулна.

    16.4 Багш бүр сургуультай ажил үүргийн гэрээ байгуулж ажиллана. Захирал нь сургалтын менежер, нийгмийн ажилтан, ня-бо, эмч, номын санч нартай гэрээ байгуулж ажиллана.

    16.5  Багш бүр “Сайн туршлагын сан”- тай болох ажлыг хэрэгжүүлнэ.

    16.6 Багш, ажилтны эрэлт хүсэлтэнд анхааралтай хандаж, зовлон гачигдал тохиолдоход сургуулийн захиргаанаас боломжтой эд материалын болон сэтгэл санааны дэм үзүүлнэ.

    16.7  БШУЯ-наас зөвшөөрөгдсөн ном, сурах бичиг, гарын авлагыг зарах, түрээслэх тохиолдолд захирлын шийдвэрээр сургалтын менежерийн хяналтан дор анги удирдсан багш нараар дамжуулан зохион байгуулна.

    16.8  Бямба гаригийн ажилд захирал, сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан нар тусгай хуваарийн дагуу хяналт тавьж ажиллана.

   16.9  Ням гарагт сургуулийн байранд үйл ажиллагаа явуулахгүй байна.

   16.10 Шаардлагатай тохиолдолд бямба, ням гарагуудад ажилласан бол МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.2 дах заалтуудаар зохицуулна.

 

АРВАН ДОЛОО. СУРАГЧДЫН ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ

 

  17.1  Хичээл орохоос 10 минутын өмнө сургуульдаа ирсэн байна.

  17.2 Ахмад хүмүүс, багш ажилтан, үе тэнгийнхэнтэйгээ зөв боловсон, хүндэтгэлтэй харьцаж, тавьсан шаардлагыг нь биелүүлнэ.

  17.3 Хичээлд ирэхдээ хичээлийн хэрэглэл, биеийн тамир, зураг хөдөлмөр, дуу хөгжмийн хичээлд шаардагдах бэлтгэлийг бүрэн хангаж ирнэ.

  17.4  Анги танхимаа цэвэр үзэмжтэй байлгах, сургалтанд хэрэглэж буй техник, төхөөрөмжийг хайр гамтай ашиглах, эд аж ахуйн эвдрэл гаргахгүй байна.

  17.5  Бүх сурагчид дүрэмт хувцасаар жигдэрнэ. Дүрэмт хувцасыг хичээлийн жилийн төгсгөлд даалгавар болгож өгнө. Биеийн тамирын хичээлд бүх сурагчид ижил хувцсаар жигдрэх ба энэ тухай АУБ хавар амралтын үед зуны даалгаварт эцэг эх, асран хамгаалагчид мэдэгдэж байна.

  17.6  Үнэгүй буюу түрээсээр хэрэглэж буй ном, сурах бичгийг ариг гамтай хэрэглэх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд үнийг 3 нугалан төлөх бөгөөд үүнд АУБ, номын санч хянат тавьж ажиллана.

  17.7  10-р ангид сурч буй сурагчид 2 улирал дараалан “F ”  үнэлгээтэй суралцвал оройн ангийн суралтанд шилжүүлнэ.

  17.8  Сурагч бүр сургуулийн сурагчийг тодорхойлсон сурагчийн үнэмлэхтэй байна.

  17.9  Сурагч 50 ба түүнээс дээш цагийн хичээлийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан бол дунд ангийн сурагчдыг анги ухраан  суралцуулах, ахлах ангийн сурагчдыг чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авна.

         17.10  Сургалтын үйл ажиллагааны дэг

Ø  Сургалт I ээлж 08.00 цагт, II ээлж 13.30 цагт, III ээлж 17.30 цагт эхлэнэ.

Ø  Сургалт эхлэхээс өмнө I ээлж 07.55 цагт, II ээлж 13.25 цагаас хаалга барина.

Ø   I ээлжинд II ээлжийн багш 07.35 – 13.20 цагийн хооронд, II ээлжинд I ээлжийн багш 13.15 – 19.00 цагийн хооронд жижүүр багшаар ажиллана. Оройн сургуулийн хэвийн үйл ажиллагааг тухайн сургалтын менежер шууд хариуцан ажиллана.

Ø   IV – XI ангийн сурагчид сүүлийн хичээлийн дараа ангидаа хөнгөн цэвэрлэгээ хийж, агаар оруулах ажлыг багшийн хяналтын дор гүйцэтгэх бөгөөд ангиа түгжин түлхүүрийг сургуулийн жижүүрт хүлээлгэн өгнө. Үүнд сүүлийн цагийн хичээл орсон багш хяналт тавина.

Ø   Биеийн тамирын хичээл орох ангийн сурагчдыг хичээл орох багш ангиас нь авч буцааж ангид нь хүргэж өгнө.

Ø   Хичээлээс доорх шалтгаанаар:

A.     Бие өвдөх

B.     Бие засах

C.      Дотор эвгүйрч бөөлжихөөс бусад тохиолдолд сурагч гаргахыг хориглоно.

 

АРВАННАЙМ. БАГШ, АЖИЛТАН, АЖИЛЛАГСДАД ХОРИГЛОХ ЗҮЙЛ

 

     18.1  Шалтгаангүй ажил таслах, хоцрох;

     18.2  Багшийн ёс зүйг зөрчих, хүүхэдтэй бүдүүлэг харьцах, хэл амаар доромжлох,  гар хүрэх;

     18.3 Ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэх, согтууруулах ундаа үнэртүүлж, согтуугаар ажилд ирэх;

    18.4  Сургуулийн орчинд тамхи татах, хичээл зааж байхдаа утсаар ярих, зүй бус үйлдэл гаргах;

    18.5 Сурагчдыг хичээлээс хөөж гаргах, сургалт хүмүүжлийн ажлын цагаар сурагчдыг хувийн ажилд туслуулах, гадагш гаргах;

    18.6  Заадаг хичээлийн стандарт агуулгын 25%-иас илүү хувийг өөрчлөх;

    18.7  Сургуулийн эд хогшлийг сургуулийн байрнаас зөвшөөрөлгүй гаргах;

    18.8  Оройн 19.30 цагаас хойш сурагчдын дунд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулах;

    18.9  Хүүхдүүдээс сургуулийн захиргааны зөвшөөрөлгүй ямар нэг хэлбэрийн төлбөрт үйлчилгээ явуулах, мөнгө хураах;

    18.10  Багш, ажилтан хичээлийн үед эцэг эхтэй уулзах;

    18.11 Сургуулийн жижүүрээр ажиллах хугацаандаа ээлжээ дур мэдэн өөр хүнд шилжүүлэх, орлуулах;

    18.12  Ням гаригт сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахыг тус тус хориглоно.

 

АРВАН ЕС.  СУРАГЧДАД ХОРИГЛОХ ЗҮЙЛ

 

    19.1  Шалтгаангүй хичээл таслах, хоцрох;

    19.2  Шүдэнз, асаагуур, хутга мэсний зүйл биедээ авч явах;

    19.3 Сургуулийн орчинд  тамхи татах;

    19.4  Согтууруулах ундаа хэрэглэх; (хэрэглэсэн  тохиолдолд сургуулиас хөөх)

    19.5  Хичээлийн дундуур шалтгаангүй анги танхимаас гарах;

    19.6  Багш, ажиллагсад, бусад сурагчидтай зүй бусаар харьцах;

 

 

ХОРЬ. ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ ЗӨРЧИГСӨДӨД

ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

 

     Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэн дор дурьдсан сахилгын шийтгэлийг захиргааны шийдвэрээр оногдуулна.

     20.1  Анги, танхим, өрөөний цонх онгорхой болон гэрэл асаалттай орхисон өмч эзэмшигчдэд 1 удаад 3000 төгөрөг, 2 удаад 6000 төгрөг, түүнээс дээш тохиолдолд 20.3-аар арга хэмжээ авах;

    20.2  Багш анги танхимын түлхүүр орхисон буюу гээснээс болж хичээл тасарсан тохиолдолд тухайн багшийн 1 цагийн хөлс, 2-оос дээш удаа бол уг хөлсийг 3 дахин нэмэгдүүлэн төлүүлж,  тасарсан сургалтыг нөхөн явуулах зардалд зарцуулах;

    20.3  Сануулах:

Ø  Дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтыг нэг удаа зөрчсөн тохиолдолд

Ø  Сургалт хүмүүжлийн ажлын цагаас нийт дүнгээр 120 минут хүртэл тасалсан тохиолдолд

Ø  Боловсролын бичиг баримт хөтлөх журмыг зөрчсөн тохиолдолд

Ø  Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд

    20.4  Цалин  хөлсийг 3 сар 20% хүртэл хувиар бууруулах

Ø  Дээрх зөрчил 2 удаа давтагдсан тохиолдолд

Ø  Даасан анги танхимын засварыг хугацаанд нь дуусгаагүй тохиолдолд

Ø  Сурах бичгийн тооцоог хугацаанд нь хийж дуусгаагүй, сургуулийг хохироосон тохиолдолд дээрх арга хэмжээг авахаас гадна хохирлыг багшаар бүрэн барагдуулах

 20.5  Хөдөлмөрийн гэрээг цуцлах

Ø  Дээрх зөрчлийг 3 удаа гаргасан тохиолдолд

Ø  10 хүртлэх цагийг шалтгаангүйгээр тасалсан тохиолдолд

Ø  Архи уусан буюу ажлын байранд архи үнэртүүлэн явж буй тохиолдолд

Ø  Мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан санаатай буюу санамсаргүй улмаас хариуцсан эд зүйлээ өөртөө буюу бусдад ашиглуулсан, үрэгдүүлж дутагдуулсан, гэмтээж чанарыг муутгасан байвал хохиролыг төлүүлж гэрээг цуцлах

Ø  Багшийн ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд

Ø  БСШУЯамны сайдын 2003 оны 239 тоот тушаалыг зөрчсөн тохиолдолд холбогдох арга хэмжээ авах

Ø  Ажилтан хөдөлмөрийн гэрээг хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд хугацаанд нь дүгнүүлээгүй бол хөдөлмөрийн гэрээг цуцалсанд тооцно.

Хүндэтгэн үзэх шалтгаан нь:

·        Эмчийн магдалгаатай

·        Албан ёсны чөлөө авсан

·        Албан томилолтоор ажилд явсан

·        Ар гэрийн гачигдал

НИЙСЛЭЛИЙН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН Л.ЭНЭБИШИЙН НЭРЭМЖИТ 75-Р ДУНД СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМСургуулийн дүрэм
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 1
Өнөөдөр зочилсон 3313
Энэ 7 хоногт 350
Энэ сард 3162
Нийт зочилсон 116549

 Утас

Гар утас : 11341071, 98655248
Email : Facebook хаяг: ХУД 75-р сургууль

 Хаяг

Монгол улс, Улаанбаатар хот, ХУД, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө, То вангийн гудамж
Хан-уул дүүргийн Л.Энэбишийн нэрэмжит 75-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC